
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга
“Үндсэн хуульт ёс сэтгүүл” 2025 он. №01
(2026-02-29)
Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжин эрх зүйт төрийг бүрдүүлэх үндэс болсон шинэ Үндсэн хуулиа 1992 онд батлахдаа Үндсэн хуулийн цэц нэртэй Үндсэн хуулийн шүүхийг байгуулсан билээ. Энэ нь дэлхийн ардчилсан улс орнуудын түгээмэл чиг хандлагад нийцсэн цоо шинэ институтийг Монгол Улсад анх бий болгосон түүхэн ололт болсон юм. Үндсэн хуулийн шүүх нь Үндсэн хуулийг хэлбэрэлтгүй сахин хамгаалахын тулд төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд нийцэж буй эсэхийг хянаж, төрийн эрх мэдлийг зохистой хязгаарлах, хүний хөндөгдсөн эрхийг сэргээн тогтоох чадамжтай байгууллага байх ёстой.

Жуужаагийн ЭРДЭНЭБУЛГАН
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, хууль зүйн доктор, дэд профессор
“Үндсэн хуульт ёс сэтгүүл” 2025 он. №02
(2026-02-29)
Гэмт хэрэг болон ялын тэнцвэрт байдал нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмын үндсэн салшгүй нэг хэсэг бөгөөд Эрүүгийн хууль хүн болгонд тэгш үйлчлэх, хувь хүн хийсэн хэрэгтээ тохирсон хариуцлага хүлээх суурь зарчимд тооцогдоно. Хууль дээдлэх, хүний эрхийг хамгаалах, шударга шүүхийн зарчмыг хангах үүднээс гэмт хэрэгт оногдуулж байгаа эрүүгийн ял, албадлагын арга хэмжээ нь хуульд заасан, хууль ёсны зорилготой, тэнцвэртэй байх ёстой.
Энэхүү зарчмын агуулга нь Монгол Улсын Үндсэн хууль, тус улсын нэгдэн орж, соёрхон баталсан олон улсын гэрээ, хүний эрхийн баримт бичгүүд болон Эрүүгийн хуульд тусгалаа олжээ.

Дашбалбарын ГАНГАБААТАР
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, хууль зүйн доктор, дэд профессор
“Үндсэн хуульт ёс сэтгүүл” 2025 он. №01
(2026-02-29)
Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхэд тэгш байдлын зарчим суурь үүрэг гүйцэтгэдэг. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тэгш байдлын зарчим өргөн утга агуулгатай бөгөөд Үндсэн хуулийн олон зүйл заалттай холбогддог. Үндсэн хуулийн цэцийн практикт хүний нэр төр, тэгш байдал, эрх тэгш байдал, ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг хэлбэрийн болон агуулгын тэгш байдлын үүднээс тайлбарласан.
Энэ өгүүллээр тэгш байдлын зарчмыг тайлбарласан Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт дүн шинжилгээ хийж, агуулгыг нь тодорхойлохыг зорилоо. Ингэхдээ Үндсэн хуулийн цэц тэгш байдлын зарчимд хамаарах Үндсэн хуулийн холбогдох зохицуулалтын агуулгын давхцал, ялгааг тайлбарласан нь шударга ёс, хүний эрх, эрх чөлөөний онол, үзэл сургаалд суурилсан талаар…

Одонхүүгийн МӨНХСАЙХАН
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, хууль зүйн доктор, дэд профессор
“Үндсэн хуульт ёс сэтгүүл” 2025 он. №01
(2026-02-29)
1992 оны Монгол Улсын Үндсэн хууль бол Монголын төрт ёсны түүхэнд анх удаа хүн бүрийг хүн гэж хүлээн зөвшөөрч, хүн хувьдаа эдлэх үндсэн эрхийг цогцоор нь бүрэн тусгасан суурь хууль юм. Тодруулбал, хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал, цуглаан хийх зэрэг иргэний болон улс төрийн эрх (I үеийн эрх), төдийгүй эд мөнгөний тусламж авах, эрүүл мэндээ хамгаалуулах, сурч боловсрох зэрэг эдийн засаг, нийгэм, соёлын эрх (II үеийн эрх)-ийг өргөн хүрээнд хамгаалсан. Мөн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2 дахь заалтад Монгол Улсын иргэн “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж III үеийн эрхийг ч баталгаажуулсан байна.

Б.Баярсайхан Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд,
хууль зүйн доктор
(2024-11-29)
Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ой, Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” номын уншлага арга хэмжээний үндсэн илтгэл

Д.Гангабаатар
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, хууль зүйн доктор, профессор
(2024-11-29)
Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ой, Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” номын уншлага арга хэмжээний үндсэн илтгэл

О.Мөнхсайхан
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн,
хууль зүйн доктор, профессор
(2024-11-29)
Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ой, Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” номын уншлага арга хэмжээний үндсэн илтгэл

Х.Сэлэнгэ
МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн
захирал, хууль зүйн доктор, профессор
(2024-11-29)
Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ой, Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” номын уншлага арга хэмжээний үндсэн илтгэл
© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.