Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаа хойшлууллаа

Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолын дагуу олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэсэн байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр товлосон дунд суудлын хуралдаанаа түр хойшлуулж, товыг жич зарлахаар шийдвэрлэлээ.

Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1 дэх заалтад Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр нэр дэвшигчийг баривчлах, цагдан хорихыг хориглохоор зохицуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэхээр товлосон байв.

Uncategorized